Даниел 6:10-15

Даниел 6:10-15 АБ2013

Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв. Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө залбирч, гуйж байхыг олж харав. Тэгээд тэд хаанд ойртон ирж, хааны захирамжийн тухай айлтгахдаа —Өө хаантан, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд хандан гуйсан аливаа хүнийг арслангийн нүхэнд хаях болно гэсэн захирамжид та гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд хаан хариулан —Энэ тунхаглал Меде ба Персийн хувиршгүй хууль ёсоор үнэн зүйл юм гэв. Тэгэхэд тэд хаанд хариулан, —Хаантан, Иудагаас олзлогдсон хөвгүүдийн нэг Даниел, танд болон гарын үсгээ зурсан захирамжид тань анхаарал эс хандуулан өдөрт гурван удаа залбирсаар л байна гэв. Тэгтэл хаан энэ айлтгалыг сонсонгуутаа гүн уй гунигт автаж, Даниелыг аврахаар санаа шулууджээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал зүтгэв. Дараа нь тэр хүмүүс хуйвалдан хаан дээр ирээд, хаанд —Өө хаантан, Меде ба Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон захирамж буюу тогтоол өөрчилж болдоггүйг мэдсүгэй! гэв.

Даниел 6:10-15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв