Даниел 4:4-8

Даниел 4:4-8 АБ2013

Небухаднезар би өөрийн гэрт амгалан сууж, орд харшдаа жаргалтай байлаа. Намайг хиртхийлгэсэн нэгэн зүүд би зүүдлэв. Тэрхүү орон дахь төсөөлөл, толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа. Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны хамаг мэргэдийг миний өмнө авчрах зарлиг би гаргав. Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлгөчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй. Эцэст нь Даниел өмнө минь ирэв. Тэр миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн, ариун бурхдын сүнстэй нэгэн юм. Түүнд би зүүдээ хэлэхдээ