Даниел 4:13-17

Даниел 4:13-17 АБ2013

Би орондоо байхдаа толгой дахь үзэгдэлээ харахад тэнгэрээс нэгэн ариун сахиулсан бууж ирэв. Тэрээр чангаар хашхирч «Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, Үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, Шувуудыг мөчрөөс нь үргээ. Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ. Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж, Хээрийн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, Араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг. Зүрх нь хүнийхээс өөрчлөгдөн Араатны зүрх түүнд өгөгдөж, Тийнхүү долоон цаг үе түүн дээгүүр өнгөрөг. Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.