Даниел 3:28-30

Даниел 3:28-30 АБ2013

Небухаднезар —Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэрэлчээ илгээж, Өөрт нь итгэн, хааны тушаалыг зөрчиж, Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварсан билээ. Тиймээс Шадрах, Мешах, Абеднего нарын Бурханы эсрэг хайш яйш юм ярих аливаа ард түмэн, үндэстэн ба хэлийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгох зарлигийг би буулгаж байна. Учир нь ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв. Ингээд хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.