Даниел 1:18-21
Даниел 1:18-21 АБ2013
Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын ахлагч тэднийг Небухаднезарт бараалхууллаа. Хаан тэдэнтэй ярилцсанд тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны үйлчлэлд орлоо. Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ. Кореш хааны анхдугаар он болтол Даниел тэнд байлаа.