Колоссай 2:16-19

Колоссай 2:16-19 АБ2013

Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм. Хуурамч даруу байдалд таашаал авдаг, тэнгэрэлч нарт сүсэгтэй, үзсэн үзэгдэлээ баримтлан, махан бодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг хэн ч шагналыг чинь бүү булааг. Бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс тэд зуурдаггүй аж.