Колоссай 1:13-20
Колоссай 1:13-20 АБ2013
Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог. Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болой. Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.