Колоссай 1:1-8

Колоссай 1:1-8 АБ2013

Бурханы хүслээр Есүс Христийн элч Паул болон дүү Тимотоос Колоссайд буй ариун хүмүүст буюу Христ дэх итгэлт ах дүү нарт. Бидний Эцэг Бурханаас нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид залбирахдаа та нарын төлөө үргэлж талархдаг нь бид Христ Есүст итгэх итгэл болоод бүх ариун хүмүүсийн төлөөх хайрыг чинь сонссоны учир бөгөөд тэнгэрт та нарт хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайнмэдээний үнэний үгээс сонссон. Сайнмэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч адил байна. Үүнийг та нар, өмнөөс маань үйлчилдэг, Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас суралцсан. Тэр бас Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд таниулсан.