Үйлс 9:17-22

Үйлс 9:17-22 АБ2013

Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад —Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ. Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болон босож, баптисм хүртэв. Тэр хооллож хүч оров. Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа. Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад —Тэр бол Бурханы Хүү мөн гэж тунхаглаж эхлэв. Түүнийг сонссон бүхэн гайхшран —Энэ чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж бас тэднийг хүлж ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн биш бил үү? гэцгээж байлаа. Харин Саул улам хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов.

Үйлс 9:17-22-д зориулсан видео

Үйлс 9:17-22 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв