Үйлс 6:7-15

Үйлс 6:7-15 АБ2013

Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа. Нигүүлсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр байлаа. Гэтэл «эрх чөлөөтнүүд» гэж нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн заримтай нь нийлж Стефантай маргалдав. Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй. Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ. Тэд ард олон, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг Зөвлөлийн өмнө хүчээр авчрав. Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов. “Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ. Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход түүний царай тэнгэрэлчийн царай лугаа адил харагджээ.

Үйлс 6:7-15-д зориулсан видео

Үйлс 6:7-15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв