Үйлс 5:12-16

Үйлс 5:12-16 АБ2013

Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байв. Тэд Соломоны гэгдэх танхимд бүгд санаа нэгтэй байлаа. Гадна үлдэгсдээс хэн ч тэдэнтэй нийлж зүрхэлдэггүй байсан боловч тэднийг ард олон өндөр үнэлдэг байв. Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэйчүүд олноороо тогтмол нэмэгдэж байлаа. Тэр ч байтугай ард олон Петрийг ирэхэд ядаж түүний сүүдэр нь тэдний хэн нэгэн дээр тусаасай гэж өвчтэй хүмүүсийг гудамжинд авчран, дамнуурга болон дэвсгэр дээр тавьдаг байлаа. Мөн Иерусалим орчмын хотуудаас олноороо өвчтөн, бузар сүнсэнд баригдагсдыг авчирч байв. Тэд бүгд эдгэж байлаа.

Үйлс 5:12-16-д зориулсан видео