Үйлс 3:1-10

Үйлс 3:1-10 АБ2013

Петр, Иохан нар залбирал болдог есдүгээр цагт сүм уруу явж байв. Төрөлхийн суунги нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ. Петр, Иохан нарыг сүмд очиход тэр тэднээс гуйлга гуйв. Петр, Иоханы хамт түүн дээр харцаа тогтоон —Наашаа хар гэв. Тэднийг юм өгөх нь гэж горьдон тэр тэднийг харав. Харин Петр түүнд —Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд —Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун гэж хэлээд баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж, үсрэн цэх зогсоод, алхаж эхлэв. Тэр тэдэнтэй сүмд орж, цовхчин, Бурханыг магтав. Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүн хараад, сүмийн Үзэсгэлэнт дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд тохиолдсон явдалд гайхан алмайрцгаав.

Үйлс 3:1-10-д зориулсан видео