Үйлс 24:10-15

Үйлс 24:10-15 АБ2013

Захирагч, Паулыг ярь гэж дохисонд тэр —Та олон жилийн турш энэ үндэстнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно. Би Иерусалимд мөргөхөөр ирснээс хойш арван хоёроос илүү хоног болоогүйг та мэдэж чадна. Эд намайг сүмд ч, синагогт ч мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан эсвэл олныг үймүүлж байсныг ер олж хараагүй. Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна. Харин үнэндээ энэ хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн. Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ би хүлээн зөвшөөрнө. Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.

Үйлс 24:10-15-д зориулсан видео