Үйлс 21:10-14
Үйлс 21:10-14 АБ2013
Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв. Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч хөл гараа хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаана” гэж айлдаж байна гэв. Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйлаа. Харин Паул —Юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ. Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид —Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.