Үйлс 19:11-20

Үйлс 19:11-20 АБ2013

Паулын гараар Бурхан ер бусын гайхамшгуудыг үйлдэж байлаа. Түүний алчуур, бүсийг нь хүртэл биеэс нь салган авч яваад өвчтөнд хүргэхэд өвчин нь эдгэж, муу ёрын сүнснүүд зайлж байв. Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь муу ёрын сүнстэй хүмүүст —Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж Эзэн Есүсийн нэрийг ашиглахыг завджээ. Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв. Муу ёрын сүнс тэдэнд —Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв. Тэгээд муу ёрын сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүч түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтжээ. Энэ явдал Ефест амьдардаг бүх иудей, грекүүдэд дуулдахад тэд бүгд айдаст автлаа. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. Итгэгсдийн олонх нь ирж, үйлдэлээ улайж илчлэв. Ид шид үйлддэг байсан хүмүүсээс ихэнх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ. Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.

Үйлс 19:11-20-д зориулсан видео