Үйлс 18:24-28
Үйлс 18:24-28 АБ2013
Александраас гаралтай, үгэнд цэцэн, Бичвэрт гарамгай Апол гэгч иудей эр Ефест хүрч ирэв. Апол бол Эзэний замаар сургагдсан нэгэн бөгөөд гагцхүү Иоханы баптисмыг мэддэг байсан ч гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод, авч гаран түүнд Бурханы замыг нарийн тайлбарлаж өгөв. Тэр Ахайгаар явах гэж хүссэнийг нь ах дүү нар хөхүүлэн дэмжиж, түүнийг хүлээн авахыг дагалдагчдад хүсэн бичиглэв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэгсдэд үлэмж тусалжээ. Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Бичвэрүүдээр Апол нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэй няцааж байлаа.