Үйлс 16:1-5
Үйлс 16:1-5 АБ2013
Тэр мөн Дерб болон Лустрт ирэв. Үзэгтүн, тэнд нэгэн итгэгч иудей эмэгтэйн хүү Тимот гэгч дагалдагч байсан бөгөөд эцэг нь грек аж. Лустр болон Икониумын ах дүүс ам сайтай байв. Паул түүнтэй хамт аялахыг хүслээ. Гэхдээ Тимотын эцэг нь грек гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүнийг хозлоод хамтдаа явжээ. Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө элч нар болон ахлагчдын Иерусалимд гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулав. Чуулганууд итгэлээр бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.