Үйлс 16:1-15
Үйлс 16:1-15 АБ2013
Тэр мөн Дерб болон Лустрт ирэв. Үзэгтүн, тэнд нэгэн итгэгч иудей эмэгтэйн хүү Тимот гэгч дагалдагч байсан бөгөөд эцэг нь грек аж. Лустр болон Икониумын ах дүүс ам сайтай байв. Паул түүнтэй хамт аялахыг хүслээ. Гэхдээ Тимотын эцэг нь грек гэдгийг нутгийн иудейчүүд андахгүй тул түүнийг хозлоод хамтдаа явжээ. Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө элч нар болон ахлагчдын Иерусалимд гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулав. Чуулганууд итгэлээр бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв. Азид үг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын нутгаар дайран өнгөрч, Мусиад ирээд Битун явахаар завдан байтал Есүсийн Сүнс зөвшөөрсөнгүй. Тэд Мусиаг өнгөрөөд Тройд ирэв. Шөнө нь Паулд нэгэн македони хүн үзэгдлээр гарч ирээд “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ. Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайнмэдээг тунхагла гэж дуудлаа гэж дүгнээд тэр даруй бид Македони явахаар болов. Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неапольд хүрч, тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа. Амралтын өдөр бид хотын гулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд сууцгааж, цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа. Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа —Та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол манайд ирж байгаач гэж ятгаснаар биднийг дийлэв.