Үйлс 15:12-21

Үйлс 15:12-21 АБ2013

Цугласан олон бүгд чимээгүй байцгааж байлаа. Харийнхны дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа. Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков —Ах дүү нар минь, намайг сонсоцгоо. Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх ард түмнийг харийнхнаас авахаар анх хэрхэн тэднийг эргэж тойрсон тухай Симон хэллээ. Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ. “«Үүний дараа Би эргэж ирээд Давидын нурсан асрыг дахин босгоно. Балгаснуудыг нь Би дахин босгож, сэргээнэ. Эдгээрийг үйлдэгч нь тунхаглаж байна. Ингэснээр бүх үндэстнүүд Эзэнийг эрж хайна. Миний нэрээр дуудагдсан бүх харийнхан ч бас хайна» гэж Өнө эртнээс мэдэгддэг Эзэн Эдгээрийг айлдаж байна” гэжээ. Тиймээс миний санаа бол харийнхан дундаас Бурхан өөд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм. Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье. Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.

Үйлс 15:12-21-д зориулсан видео