Үйлс 14:21-28
Үйлс 14:21-28 АБ2013
Тэр хотод тэд сайнмэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгоод Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулан —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ. Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэсэн Эзэнд тушаав. Ингээд тэд Писидийг дайран Памфулд ирцгээлээ. Тэд Пергэд үгийг тунхаглаад, Аттал уруу явж, гүйцээсэн ажлынх нь төлөө Бурханы нигүүлсэл өгөгдөж байсан Антиох уруу тэндээсээ усан онгоцоор гарав. Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан өөрсөдтэй нь үйлдсэн бүхнийг болон итгэлийн үүдийг харийнханд нээснийг тайлагнаж, дагалдагчдын хамт багагүй хугацаагаар байжээ.