Үйлс 13:1-12

Үйлс 13:1-12 АБ2013

Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой. Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед Ариун Сүнс —Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв. Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ. Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж, тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав. Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглалаа. Иохан харин тэдний туслах нь байжээ. Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав. Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаантай эрийн хамт байдаг ажээ. Сергио Паул, Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав. Харин нэрийг нь орчуулбал шидтэн буюу Елум тэднийг эсэргүүцэж, нутгийн захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа. Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон — Аливаа заль, элдэв мэх дүүрэн, диаволын хүү, хамаг зөвтийн дайсан чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу? Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад тэр хөтлөх хүн хайн тэмтчив. Болсон явдлыг харсан мөнөөх нутгийн захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.

Үйлс 13:1-12-д зориулсан видео