2Тимот 4:9-13

2Тимот 4:9-13 АБ2013

Над дээр даруй ирэхийг хичээ. Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан. Ганц Лук надтай хамт байна. Маркийг өөртэйгөө хамт аваад ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна. Харин би Тухикийг Ефес уруу явуулсан. Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэнүүдийг нь авч ир.