2Тимот 1:15-18
2Тимот 1:15-18 АБ2013
Ази дахь бүх хүн надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар буй. Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. Харин Ромд байхдаа тэр намайг хичээнгүйлэн хайж олсон юм. Тэр өдөр Эзэнээс өршөөл олохыг Эзэн түүнд соёрхох болтугай. Ефест тэр хичнээн их үйлчилснийг чи сайн мэднэ.