2Тесалоник 3:7-12
2Тесалоник 3:7-12 АБ2013
Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй, мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй, зүдэл зүтгэл, дараа дарамттайгаар ажиллаж байлаа. Бидэнд эрх мэдэлгүйдээ бус, харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгосон юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэн ажил хийхийг үл хүснэ, тэр нь бүү идэг” гэж тушаадаг байсан. Учир нь та нарын дундаас зарим нь залхууран амьдарч, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцож байна гэж сонслоо. Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж, өөрийнхөө талхыг идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан ятгаж байна.