2Тесалоник 2:9-17
2Тесалоник 2:9-17 АБ2013
Хуульгүй нэгэн нь Сатаны ажлын дагуу ирэгч бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, худал хуурмаг гайхамшиг болон элдэв зүй бусын заль мэхтэйгээр, мөхөгсдийн төлөө ирнэ. Учир нь тэд аврагдах үнэний хайраас татгалзсан. Тиймээс Бурхан тэдэн уруу хүчтэй төөрөгдөл илгээж тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, зүй бусыг таалсан бүхэн яллагдах юм. Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархал өргөх ёстой. Учир нь Бурхан та нарыг үнэн итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ. Үүний тулд Тэр бидний сайнмэдээгээр та нарыг бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртээх гэж дуудсан. Иймд ах дүү нар аа, бат зогсож, бидний үгээр бас захидлаар заасан уламжлалуудыг баримтал. Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань та нарын зүрхийг аливаа сайн үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.