2Тесалоник 2:1-8
2Тесалоник 2:1-8 АБ2013
Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх хийгээд бид Түүн өөд цуглах тухайд бид та нараас гуйж байна. Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар бодолдоо даруй ганхалгүй, эсвэл сүнсээр ч, үг яриагаар ч, биднээс ирсэн мэт захидлаар ч бүү үймүүлэгд. Учир нь эхлээд урвалт гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бурхан буюу шүтээний зүйл гэгдэгч бүгдийн дээр өөрийгөө өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна. Би та нартай хамт байхдаа эдгээрийн тухай хэлж байсныг та нар санахгүй байна уу? Эдүгээ юу түүнийг хязгаарлан барьдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр цагтаа л илчлэгдэх юм. Учир нь ёс бусын нууц нь хэдийнээ ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч дундаас нь зайлуулагдах хүртэл ажээ. Дараа нь хуульгүй нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, ирэлтийн төрхөөрөө арилгана.