2Самуел 20:15-19

2Самуел 20:15-19 АБ2013

Түүний орогносон Абел, Бет-маакаг тэд бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов. Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй —Сонсооч, сонсооч. “Нааш ир. Чамд хэлэх юм байна” гэж Иоабт хэлээч гэж хашхирав. Иоабыг дөхөж очиход тэр эмэгтэй —Чи Иоаб мөн үү? гэж асуув. Тэрээр —Би байна гэхэд, тэр эмэгтэй —Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд —Би сонсож байна гэв. Тэгээд тэр эмэгтэй ийнхүү ярив. —Урьд хүмүүс “Тэд Абелд зөвлөлдөх нь лавтай” гэж хэлэн маргааныг эцэслэдэг байв. Би Израилийн энхийг сахидаг, үнэнч итгэлт хүмүүсийн нэг. Чи Израилийн эх болох хотыг устгах гэж байна. Чи юуны учир ЭЗЭНий өвийг залгих нь вэ? гэв.