2Самуел 19:40-43

2Самуел 19:40-43 АБ2013

Хаан Гилгал уруу явахад Кимхам түүнтэй хамт явсан бөгөөд Иудагийн бүх ард олон мөн израильчуудын хагас нь хаан дээр хүрч ирэв. Харагтун, израильчууд бүгд хаан дээр ирээд —Бидний ах дүүс болох иудачууд яах гэж таныг булааж, хаан хийгээд түүний гэрийнхэн бас хамт байгаа Давидын хүмүүсийг Иордан гол гатлуулан авчрав? гэцгээв. Иудагийн бүх хүмүүс израильчуудад —Яагаад гэвэл хаан бидний ойрын төрөл юм. Та нар юунд энэ талаар уурлана вэ? Хааныхаас бид хооллосон уу? Эсвэл бид ямар нэгэн зүйл өөрсдөдөө авч үлдсэн үү? гэв. Израильчууд иудачуудад хариулж —Бид хаанд арван хувьтай билээ. Тиймээс Давидад ч та нараас илүү байх ёстой. Тийн атал юуны учир биднийг үл тоомсорлоно вэ? Хаантнаа буцаан залах гэж эхэлж хэлэлцсэн нь бид бус уу? гэв. Гэвч иудачуудын үг нь израильчуудын үгнээс илүү хатуу байлаа.