2Самуел 17:24-29

2Самуел 17:24-29 АБ2013

Тэгээд Давид Маханаимд ирлээ. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав. Абсалом, Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса, Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийн охин Абигаилтай гэрлэсэн Итра хэмээгч израиль хүний хөвгүүн байв. Ингээд Израиль болон Абсалом, Гилеадын нутагт хуарагнан буув. Давидыг Маханаимд ирэхэд Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби, Ло-дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар ор дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, зармаг, хуурсан тариа, зөгийн бал, цөцгий, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд ард олныг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.