2Самуел 16:5-14
2Самуел 16:5-14 АБ2013
Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, харагтун, Саулын гэрийн нэг ургийн хүн буюу Герагийн хөвгүүн Шимеи гэдэг нэртэй хүн хараал урсгасаар гарч ирэв. Тэрээр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ард түмэн хийгээд хамаг хүчит эрс хааны баруун, зүүн гар талд байжээ. Шимеи —Зайл, цус урсгадаг, үл бүтэх хүн чи тонил! гэв. ЭЗЭН, Саулын гэрийн урссан бүх цусыг түүний оронд хаан болсон чам дээр буцаан буулгаж, чиний хөвгүүн Абсаломын гарт хаанчлалыг чинь ЭЗЭН шилжүүлэв. Харагтун, чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар мууд ороогдлоо гэж хараав. Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд —Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэсэнд хаан —Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? гэж айлдав. Тэгээд Давид Абишаи болон бүх зарц нартаа —Харагтун, төрсөн хүү минь миний амийг эрж байхад энэ бениамин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд айлдсан тул тэр харааж л байг. ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ. Тэгээд Давид болон түүний хүмүүс замдаа гарсанд Шимеи, Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуу шидлэн шороо цацаж байв. Хаан мөн түүнтэй хамт явсан хамаг ард олон эцэж ядарсан тул тэнд түр амрав.