2Самуел 12:18-19
2Самуел 12:18-19 АБ2013
Долоо дахь өдөр хөвгүүн нь өөд болжээ. Давидын зарц нар “Харагтун, хөвгүүнийг амьд байхад бид хааныг ятгасан ч тэр бидний дуу хоолойг сонсоогүй. Хөвгүүн нь өөд болсныг одоо хэлбэл хаан өөртөө хор хүргэж магадгүй тул хаанд яаж хэлэх вэ?” гэлцэж, хөвгүүнийг өөд болсныг Давидад хэлэхээс айж байв. Харин Давид зарц нарынхаа шивнэлдэхийг хараад, хөвгүүн өөд болсныг ойлголоо. Ийнхүү Давид зарц нараасаа —Хөвгүүн өөд болсон уу? гэж асуухад тэд —Тийм ээ, тэр өөд болов гэв.