2Петр 2:4-10
2Петр 2:4-10 АБ2013
Учир нь хэрэв нүгэл үйлдсэн тэнгэрэлч нарыг Бурхан хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэл хүртэл хадгалсан бол, хуучны дэлхийг хэлтрүүлэлгүйгээр, харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол, хожмын сүсэг бишрэлгүйчүүдэд жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол, ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол, (тэдний дунд амьдрагч тэрхүү зөвт хүн өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байсан тул) сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг. Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махбодоо өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог, шазруун, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айдаггүй байхад