2Хаад 25:27-30

2Хаад 25:27-30 АБ2013

Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин долоонд Вавилоны хаан Евил-меродах хаанчилж эхэлсэн тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинийг шоронгоос гаргав. Дараа нь тэр түүнтэй эелдгээр ярин Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавьжээ, Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны өмнө тогтмол зооглодог болов. Хаанаас түүний амьдралынх нь бүх өдрүүдэд өдөр бүрийн хувь хишиг болгон тэтгэмж өгдөг байжээ.