2Хаад 23:28-33
2Хаад 23:28-33 АБ2013
Иосиагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко, Ассирийн хаан уруу довтлохоор Евфрат мөрөн тийш очиход Иосиа хаан түүнийг угтан очтол Фараон түүнийг үзээд Мегиддод алав. Түүний зарц нар түүний үхсэн биеийг тэргэн дотор Мегиддогоос Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгов. Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв. Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ. Түүнийг Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд Фараон Неко түүнийг Хамат газар дахь Риблад хорьсон бөгөөд зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг уг газарт ногдуулав.