2Коринт 7:9-11
2Коринт 7:9-11 АБ2013
Харин одоо би та нарыг гашуудуулсандаа бус, гашуудал чинь гэмшилд хүргэж, та нар Бурханы дагуу гашуудсанд чинь баярлаж байна. Ингэснээр та нар биднээс болж ямар нэг байдлаар зовоогүй билээ. Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог. Бурханы дагуух ийм гашуудал нь та нарт юу хийснийг, өөрсдийгөө ариусгах ямар их тэмүүллийг, гэмийг зэвүүцэх ямар их зэвүүцлийг, ямар их түгшүүрийг, ямар их хүслэнг, ямар их оролдлогыг, ямар их шийтгэлийг бий болгосныг харагтун. Та нар энэ зүйлд цэвэр гэдгээ алив бүхнээр харууллаа.