2Коринт 7:4-9
2Коринт 7:4-9 АБ2013
Та нарын өмнө би асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх сайрхал минь үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонд би баяр хөөрөөр бялхаж байна. Бид Македонид очсон ч бие махбод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналан зовж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв. Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав. Зөвхөн түүний ирснээр ч бус мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар юм. Миний төлөөх та нарын мөрөөдөл, уй гашуу, тэмүүллийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм. Би та нарыг захидлаараа гашуудуулсан аваас үүндээ эс харамсана. Гэвч тэрхүү захидлаар та нарыг би түр зуурхан л гашуудуулсандаа харамсаж байсан юм. Харин одоо би та нарыг гашуудуулсандаа бус, гашуудал чинь гэмшилд хүргэж, та нар Бурханы дагуу гашуудсанд чинь баярлаж байна. Ингэснээр та нар биднээс болж ямар нэг байдлаар зовоогүй билээ.