2Шастир 36:17-21
2Шастир 36:17-21 АБ2013
Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй. Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ. Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм. Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүний болон хөвгүүдийнх нь боол болцгоосон билээ. Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.