2Шастир 36:1-5

2Шастир 36:1-5 АБ2013

Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв. Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. Дараа нь Египетийн хаан Иерусалимд түүнийг хаан ширээнээс буулган авч, түүний газар нутагт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг ногдуулав. Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин түүний дүү Иехоахазыг Неко аваад Египетэд аваачив. Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.