1Тесалоник 2:13-20
1Тесалоник 2:13-20 АБ2013
Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм. Ах дүү нар аа, та нар Христ Есүсийн доторх Бурханы Иудей дэх чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгтнүүдээс адилхан зовлон амссан ажээ. Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, биднийг хавчиж, Бурханд эс таалагдан, бүх хүнд өсөрхөж, харийнхныг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүглүүд хуралдсаар байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа. Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин зүсээрээ түр хагацсан ч, царайг чинь харах гэж бүх хүслээрээ чармайсан. Тиймээс бид та нар дээр очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав. Учир нь Эзэн Есүсийг ирэхэд Түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийн титэм бэ? Энэ нь та нар бус уу? Та нар бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.