1Самуел 8:19-22

1Самуел 8:19-22 АБ2013

Гэсэн ч ард олон Самуелын дуу хоолойг сонсохоос татгалзан —Үгүй. Бидний дээр хаан байх ёстой. Бид ч бүх үндэстний адил байж, манай хаан биднийг шүүн захирч, бидний тэргүүнд явж дайн тулаанд маань тулалдах болтугай гэцгээв. Самуел ард олны бүх үгийг сонсоод тэдгээрийг ЭЗЭНий сонорт давтан хэлжээ. ЭЗЭН, Самуелд —Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун гэж айлдав. Тийнхүү Самуел, Израилийн хүмүүст —Хүн бүр өөр өөрсдийн хот уруу явагтун гэж хэлэв.