1Самуел 2:27-36

1Самуел 2:27-36 АБ2013

Тэгтэл Бурханы хүн, Елид ирж —ЭЗЭН айлдахдаа “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрт байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу? Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу? Миний орших газарт Миний тушааснаар Надад өргөсөн өргөл, тахилууд дээр та нар яагаад дэвсэлж бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ Надаас илүү дээдэлж байна вэ?” гэлээ. Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна. Харагтун, Би чиний тэнхээг, чиний эцгийн гэрийн тамирыг тасалж, гэрт чинь өвгөн настан үгүй болох өдөр айсуй. Израильд сайнаар соёрхдог бүхний дунд [Миний] орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт настай хүн үүрд үгүй болно. Гэсэн ч нүдийг чинь нулимсаар сохолж, сэтгэлийг чинь гансруулахын тулд Би танай бүх хүнийг Өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин ид залуугаараа үхнэ. Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ. Харин зүрх болон сэтгэлд минь таалагдахаар үйлдэх үнэнч тахилчийг Би Өөртөө гаргаж ирнэ. Би түүнд бат үнэн гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно. Чиний гэрт амьд үлдэгсэд бүгд задгай мөнгөн зоос, үмх талхны төлөө түүнд сөгдөхөөр ирж, «Үмх талхтай болмоор байна, тахилчийн ямар нэг албанд намайг тавьж өгөөч» гэж гуйх болно” гэсэн гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна