1Петр 3:13-16
1Петр 3:13-16 АБ2013
Та нар сайны төлөө зүтгэгч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд. Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.