1Хаад 9:15-23
1Хаад 9:15-23 АБ2013
ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье. Египетийн хаан Фараон өгсөж яван Гезерийг эзэлж аваад галдан шатааж, уг хотод амьдарч байсан канаанчуудыг хүйс тэмтрэн уг хотыг Соломоны эхнэр болсон охиндоо хуримын инж болгон өгсөн ажээ. Соломон Гезер болон доод Бет-хороныг сэргээн босгож мөн Баалат, Иуда газрын элсэн цөл дэх Тамарыг мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргүүд ба морин цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн эзэмшлийн нутаг даяар бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа. Израилийн бус ард түмнүүд болох аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх ард олны хувьд, Израилийн хөвгүүд тэднийг бүрэн устгаж чадаагүй тул тэдний үр сад тэр нутагт үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар ирсэн юм. Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв. Энэ хүмүүс Соломоны барилгын ажлыг хариуцсан бөгөөд ажил гүйцэтгэж буй хүмүүсийг хянадаг таван зуун тавин захирагч байдаг байв.