1Хаад 4:29-34

1Хаад 4:29-34 АБ2013

Бурхан Соломонд мэргэн ухаан, үлэмж их хэрсүү чанар ба гүнзгий зүрхний ухаарлыг далайн эргийн элс мэт арвин ихээр өгчээ. Соломоны мэргэн ухаан нь дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ. Тэр бүх хүнээс, тухайлбал езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калкол, Дарда нараас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсав. Тэрээр гурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиожээ. Тэр бас Ливаны хуш модноос эхлээд ханан хэрмэн дээгүүр ургадаг балуун ургамлын тухай ч хүүрнэж мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв. Соломоны мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс, мэргэн ухааных нь талаар дуулж мэдсэн газар дэлхийн бүх хаадаас хүмүүс ирдэг байжээ.

1Хаад 4:29-34 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна