1Хаад 19:19-21
1Хаад 19:19-21 АБ2013
Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа, Елишагийн дэргэдүүр гарахдаа нөмрөгөө түүнд нөмөргөв. Елиша үхрүүдээ орхиод Елиагийн хойноос гүйн —Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд —Буцаад яв даа. Юуны төлөө би чамайг ингэсэн билээ? гэж хариулав. Тэрээр Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил болгон буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган явж, түүнд үйлчлэв.



