1Хаад 17:19-24

1Хаад 17:19-24 АБ2013

Елиа түүнд —Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирч орон дээрээ хэвтүүлжээ. Тэрээр ЭЗЭНийг дуудан —Миний Бурхан ЭЗЭН, миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хөвгүүнийг үхэлд хүргэж Та түүнд гай авчираа юу? гэж хашхирав. Тэгээд тэрээр хөвгүүний дээрээс гурвантаа алдлан хэвтээд, ЭЗЭНийг дуудан —Миний Бурхан ЭЗЭН, энэ хөвгүүний амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна гэв. ЭЗЭН, Елиагийн дууг сонсож, хөвгүүний амь буцан ирж тэр амилжээ. Елиа, хүүг аваад, дээд өрөөнөөс буулган гэрт нь оруулж эхэд нь өгөв. Елиа —Хараач, хөвгүүн чинь амьд байна гэлээ. Тэгэхэд эмэгтэй Елиад —Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо гэж хэлжээ.