1Хаад 15:25-34
1Хаад 15:25-34 АБ2013
Иудагийн хаан Асагийн хоёрдугаар онд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав. Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ. Тэгэхэд Иссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, филистчүүдэд харьяалагдах Гиббетонд байхад нь Надабыг цохиж алав. Тэгэхэд Надаб ба бүх Израиль Гиббетоныг бүсэлж байжээ. Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Бааша, Надабыг алж оронд нь хаан боллоо. Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол Шилогийн хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша, Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав. Учир нь Иеробоам нүгэл үйлдэж бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм. Надабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Аса болон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа. Иудагийн хаан Асагийн гуравдугаар онд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав. Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.