1Иохан 5:10-13

1Иохан 5:10-13 АБ2013

Бурханы Хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Хүүд нь байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй. Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ.