1Коринт 6:1-11

1Коринт 6:1-11 АБ2013

Та нараас хэн нэг нь хөршийнхөө эсрэг заргатай бол тэрээр ариун хүмүүсийн өмнө бус, харин зөвт бус хүмүүсийн өмнө шүүлгэхийг зүрхэлнэ гэж үү? Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Ертөнц ч та нараар шүүгдэх байтал та нар багахан хэргийг шүүх чадваргүй юу? Бид тэнгэрэлч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү? Хэрэв та нарт энэ амьдралын шүүхийн хэрэг зарга байгаа бол чуулганы хувьд үнэ хүндгүйчүүдийг шүүгчээ болгоно гэж үү? Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дунд ах дүүсийнхээ хоорондохыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү? Ах дүү нь ах дүүтэйгээ тэр тусмаа үл итгэгсдийн өмнө шүүхдэх гэж үү? Бие биентэйгээ шүүхдэж буй нь та нарын хувьд аль хэдийнээ ялагдал болжээ. Ингэснээс яагаад буруутгагдаж болохгүй гэж? Яагаад луйвардуулж болохгүй гэж? Гэтэл та нар өөрсдөө, бүр ах дүүсээ хүртэл буруутгаж, луйварддаг аж. Зөвт бусчууд ер нь Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэг үү? Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нар ч, шуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.