Zechariah 14:8-16

Зехариа 14:8-16 - Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно. ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно. Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины гулдан хаалганаас Нэгдүгээр гулдан хаалганы газрын цаадах Булангийн гулдан хаалга хүртэл, Хананелын цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэл байрлал дээрээ үлдэнэ. Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно. Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө. Тэр өдөр тэдний дээр асар их үймээн самуун ЭЗЭНээс бууж ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө. Мөн Иуда ч Иерусалимд дайтна. Хүрээлэн буй бүх үндэстнүүдийн эд баялаг болох алт, мөнгө, хувцас хунар асар ихээрээ цуглана. Мөн энэ гамшигтай адил гамшиг морь, луус, тэмээ, илжиг, бүх мал дээр бууж эдгээр хуарангуудад байх болно. Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ.

Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно. ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН цорын ганц байж, Түүний нэр цор ганц байх болно. Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины гулдан хаалганаас Нэгдүгээр гулдан хаалганы газрын цаадах Булангийн гулдан хаалга хүртэл, Хананелын цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэл байрлал дээрээ үлдэнэ. Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно. Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө. Тэр өдөр тэдний дээр асар их үймээн самуун ЭЗЭНээс бууж ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө. Мөн Иуда ч Иерусалимд дайтна. Хүрээлэн буй бүх үндэстнүүдийн эд баялаг болох алт, мөнгө, хувцас хунар асар ихээрээ цуглана. Мөн энэ гамшигтай адил гамшиг морь, луус, тэмээ, илжиг, бүх мал дээр бууж эдгээр хуарангуудад байх болно. Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ.

Зехариа 14:8-16

Zechariah 14:8-16